"Жи-Тайм"-ын хохирогчид амиа хорлох үйлдэл гаргаж байна гэв

-ОЛОН ХҮН МАШ ИХ ХЭМЖЭЭНИЙ ӨРӨНД ОРСОН-
Өнөөдөр Жи-Таймын хохирогчид хэвлэллийнхэн хандан мэдээлэл хийлээ. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байсан Жи-Тайм корпорациас бараа худалдан авч, гишүүнээр элссэн олон мянган хүн эдийн засаг болон сэтгэл санааны хүнд дарамтанд орж байдал маш хүнд байгаа талаар тэд хэлэв.
Анх тус Жи-Тайм корпораци нь 2005 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 2016 оны 11 сарын 18-ны өдөр албан ёсны гэрчилгээгээ авснаар олон хүн элсэж эхэлжээ. Нийтдээ гурван сарын дотор 12 мянган хүн өөрийн сайн дураар элсэн оржээ. Үүнээс эхний ээлжинд орсон хүмүүс урамшууллын 8000 мянган долларыг авсан гэнэ. Гэхдээ яг эцсийн байдлаар хэдэн хүн дээрх урамшууллыг авсан одоогоор тогтоогдоогүй байгаа аж. Ингэхдээ элссэн хүмүүс байр, машин үл хөдлөх хөрөнгө гэх зэргийг зарах болох барьцаалан зээл авах, мөнгө хүүлэгчдээс өндөр хүүтэй их хэмжээний мөнгө зээлсэн байна. Энэхүү сүлжээний бизнэст иргэд 140 мянган төгрөгөөс эхлэн 2 сая 200 мянган төгрөг хүртлэх сонголтоор төлж элсэн орсон байна.
-ХЭСЭГ БҮЛЭГ ЛУЙВАРЧДААС БОЛЖ, ОЛОН ХҮН ХОХИРСОН-
Хэвлэлийн хурал хийсэн дээрх хохирогчид компанийн маркетингийн зарчмаар шуудангаар ажиллаж байсан хүмүүсийн мөнгийг дундаас нь луйвардсан бүлэг хүмүүсийн уршигаар энэ бизнес зогсоход хүрсэн хэмээн мэдээллэж байлаа. Түүнчлэн шивэхдээ өөрийн хүмүүсийг урдуур оруулж шивсэн зэрэг дотроосоо олон хууль бус үйлдлээс болж ийнхүү сүлжээний бизнес зогсоход хүрчээ.
Тэд хэлэхдээ: элсэн орсон иргэдийн дунд 30-192 сая төгрөг төлж ороод түүнийгээ эргүүлэн авч чадаагүй ч хүн байгаа. Мөн үндсэн зарчимаараа ажиллаад 8000 ам долларын цалин авч, өөрийн багийн нэг ч хүн хохироогүй талаар ажиллаж байгаа багууд байгаа юм. ЫЭнэхүү бизнэсийг цагдаагийн байгууллага шалгах нэрээр бүрэн зогсоосон нь нийгэмд их олон сөрөг үр дагавруудыг бий болгож байна. Жишээлбэл, ах дүү хамаатан садан хоорондоо мөнгөнөөс болж зодолдож, дайсагнаж, гэр бүл салж, өдрийн өндөр хүүтэй зээл авсан иргэдийн зээл цаг минутаар өссөж хүнд байдалд байгаа иргэд амиа хорлох үйлдэл хүртэл гаргаж байна.
Одоогийн байдлаар хөрөнгө оруулагч Ж.Марат тэргүүтэй хэсэг хүмүүсийг хууль хяналтын байгууллага шалгаж эхлээд сар гаруй хугацаа өнгөрч байгаа ч энэ бизнест хөрөнгө оруулаад хохирсон иргэдийн нэг нь ч хохирлоо барагдуулаагүй байна. Нийгэмд үүссэн хурцадмал нөхцөл байдлаас үүдэлтэй сөрөг үр дагаврууд түүний хариуцлагыг монголын төр хариуцах уу?. Хүн хэзээ ч баталгаагүй зүйлд тийм их хэмжээний мөнгө хөрөнгө оруулахгүй, бүгд баталгаатай эсэхийг шалгаж байж элсэн орсон. Баталгаатай гэж үзэхэд хэд хэдэн үндэслэл бий. Нэг сарын хугацаанд манай улсад нэг тэрбум 300 сая төгрөгийн татавар төлсөн байна. Дараагийн мөн хэмжээний мөнгийн манай улсад төлөх гарын үсэг зурах гэж байсан. энэхүү мөнгө хаашаа орсон нь тодорхойгүй байна. Цаашид хэвийн үйл ажиллагаа явуулж байсан бол ингэж олон хүн өрөнд орж, хүнд байдал үүсэхгүй байсан. Энэ хэлбэр цаашид хүндэрч, хохирлоо барагдуулахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжихэд бэлэн байна гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ