Америкчуудын олон нийтэд үзүүлэхийг хүсдэггүй 15 зураг

Дэлхийн хамгийн хүчирхэг армитай улс гэгддэг Америк нь улс орнуудад энх тайвныг цогцлоох нэрийн дор маш олон ажил хийсэн байдаг. Үүнд магтан сайшаах сайн үйл явдлууд багтсан байдаг бол гэм зэмгүй олон мянган хүнд хохирол амсуулж, аминд нь хүрсэнхэргүүд ч мөн орох аж. Харин өнөөдөр та бүхэнд Америкчуудын олон нийтэд үзүүлэхийг хүсдэггүй, аймшигт үйлдлүүдийн баталгаа болсон зургуудыг танилцуулахж байна.
1Үхлийн цуваа
АНУ-ын арми 9.11-нд болсон аймшигт үйл явдлын дараа дэлхий нийтийг терроризм хамгаалах нэрийн дор Афганистан улс руу дайран орсон билээ. Тэдний зорилго чухам юу байсныг тодруулахаас илүүтэй зурганд анхаарлаа хандуулцгаая. Тус зурагт Америк цэрэг 7 Муслим эрийг сүүлчийн замд нь гаргаж өгөхөөр дагуулж явна. Эдгээр залуусын аймшигтайгаар үхэх ял авсан шалтгаан нь ердөө л буруу газраа, буруу цагт явж байсантай холбоотой гэхээр дэндүү хэрцгий санагдах аж. Хүний амь тэдний хувьд юу ч биш бөгөөд ердөө л даалгавараа гүйцэтгэж байна хэмээн сэтгэл зүрхгүй аашилж, дэлхий нийтийн бухимдлыг төрүүлэх болсон билээ.
2Хүмүүсийг яг л нохой шиг болгосон
Энэхүү үйл явдал Ирак улсын "Abu Ghraib" гэх хүн бүрийн мэдээд байдаггүй жижигхэн шоронд болж өнгөрсөн юм. Харин тус зурагт харагдах цэргийг Линди Ингленд (Lynndie England) гэдэг бөгөөд тэрээр АНУ-аас Иракт томилогдож ирсэн байна. Гэвч ердөө 21 настай байхдаа цэрэг бүсгүй нь шоронд хоригдож байсан ялтнуудыг яг л нохой мэт үзэж, дарамталдаг байсан аж. Мэдээж шоронд яллагдаж байгаа хүмүүс бүгд л хууль зөрчсөн, ямар нэгэн байдлаар бусдад хохирол учруулсан байсан хэдий ч тэднийг нохой мэт үзэж, тэвчихийн аргагүй байдлаар дарамтлах нь дэндүү аймшигтай. Бүсгүй энэхүү хэргээр 3 жилийн ял авсан бөгөөд тус үйл явдлаас 8 жилийн дараа анх удаа ам нээхдээ "Би огт харамсахгүй байна. Тэдний өмнө буруутай ч гэж бодохгүй байна. Би тэднээс уучлал гуйхгүй. Тэд ч бас буруутай" хэмээн огт гэмшсэн шинжгүй хариулжээ.
3Хирошима болон Нагасаки
Дэлхийн Хоёрдугаар Дайны үеэр Америкчууд Японы Хирошима болон Нагасаки хотууд дээр атомын бөмбөг хаяж, 200,000 хүний аминд хүрсэн билээ. Маш олон хүний амь нас хохирч, олон хүмүүс цацрагт нь хордсон төдийгүй тус хотод тулгарсан санхүүгийн хохирол дурдаад ч хэрэггүй биз. Харин энэхүү хэргийн талаар АНУ-ын армийн командлагч Бага Виллиам Халсей (William Halsey Jr.) "Эхний хаясан атомын бөмбөг алдаа, ямар ч хэрэггүй туршилт байсан" хэмээсэн билээ. Тэд гаргасан алдаандаа уучлалт гуйгаагүй боловч тэдний хийсэн аймшигт үйлдэл түүхэнд мөнхлөгдөн үлдэж, үеэс үед яригдсаар байх болно.
4Цахилгаан харгислал
Афганистан болон Иракд халдан орсон "Bush"-ийнзахиргааг та бүхэн санаж байгаа биз ээ. Харин тэдний явуулсан үйл ажиллагааны хүрээнд олон зуун хүмүүс яргалалт, тамлалтыг мэдэрч, өвчнөө дийлэлгүй нас барсан байдаг юм. Тус захиргааны Афганистан болон Ирак дахь цэргүүд шоронгийн хоригдлуудыг тамлаж, нүдээр харж зүрхлэмгүй яргалал үйлддэг байжээ. Харин сүүлд "Pentagon" буюу АНУ-ын Батлан Хамгаалах Яам нь энэхүү харгис, балмад үйлдэлдээ дэлхий нийтээс өршөөл эрсэн юм.
5Нацист офицер
Нэгэн Америк эр, офицер Лихтерманны зургийг авч Филадельфи хотын цагдаагийн хэлтэсдт илгээжээ. Магадгүй та энэ зураг яачихсан юм гэж гайхажбайж болох юм. Тэгвэл танд тайлбарыг хүргэе. Түүний гаран дээрх шивээс нь Нацист үзлийн хамгийн том тэмдэг бөгөөд Америк цагдаа тус үзлийг сурталчилж яваа нь хуулинд харш байх нь ойлгомжтой. Гэтэл цагдаагийн албаныхан яагаад үүнийг шалгаж үзэлгүй, ажиллуулж байсан бэ? гэх асуулт урган гарч ирж байгаа юм. Харин үүнд Филадельфи хотын дарга Жим Кенни (Jim Kenney) "Бид үүнээс маш том сургамж авлаа. Цаашдаа үүнийг судалж, энэ тал дээр анхаарч ажиллах болно" хэмээсэн билээ. Нэг ёсондоо тус цагдаа Нацист үзлийг сурталчилсны төлөө жилд 72,000 долларыг цалин болгож авдаг гэсэн үг.
6Хүнийг нохой ашиглаж тамлах
Дээр дурдсан Иракийн "Abu Ghraib" шоронд болдог аймшигт явдлууд олон байх юм. Америк цэргүүд хоригдлуудыг ноходоор айлгаж, тамладаг байв. Хүн айсан үедээ худал хэлж, бусдын үгээр, хэт дуулгавартай болдог хэмээн судлаачид дүгнэсэн байдаг бөгөөд хоригдлууд нохойноос айж, цэргүүдэд "Тиймээ би чадна" хэмээж, амь өршөөхийг гуйдаг байжээ. Үүний буруутан нохой ч биш. Тэд өөрсдийгөө юу хийж байгаагаа ч мэдэхгүй адгуус. Харин хүний арьс нөмөрсөн тэдгээр цэргүүдийн сэтгэл зүрхгүй, аймшигт харгислалыг Терроризмын эсрэг тэмцэж байгаа гэх үг хамгаалах аж.
7Вьетнамын дайны харгислал
Коммунист үзэл суртал Вьетнамын хойгт нэвчиж эхэлсэн тул энэхүү улс нь хоёр хуваагдаж, дайны байдалд шилжсэн билээ. Харин энэ үед АНУ нь Өмнөд Вьетнамын талд орж, тэдэнд туслах зорилгоор олон зуун мянган цэргээ илгээсэн юм. Гэвч тэд Вьетнам улсад туслах гэхээс илүүтэй тэднийг ашиглаж, улсыг нь дайны талбар болгож, ард иргэдийг нь үхэл рүү түлхэж байжээ. Тус зурагт харагдах Вьетнамын цэрэг хүү ердөө л АНУ цэргүүдийн өгсөн үүрэг даалгаварыг хурдан шаламгай биелүүлээгүй гэх үндэслэлээр нүдээ боолгож, гартаа мод бэхлэн хүлүүлжээ. Энэ мэтчилэн АНУ-аас илгээсэн цэргүүд Вьетнам цэргүүдийг дээрэлхэж, тамлан зовоож байсан гэх хэд хэдэн баталгаа байдаг аж.
8Саддам Хусейний баривчилгаа
Иракийн 5 дахь ерөнхийлөгч асан Саддам Хусейн (Saddam Hussein) нь хийсэн гэм бүрийнхээ төлөөсийг хүлээх нь зүйн хэрэг. Гэхдээ тэр яагаад АНУ-ын армиас өршөөл эрж, тэднээс ял сонсох ёстой гэж?. Тэдний бусад улс орны хэрэгт тэд оролцож, өөрсдийн ялтан мэт байцаан тамлаж байсан нь олон хүний бухимдлыг төрүүлдэг юм.
эх сурвалж: saak.mn.jpg","thumb":"s/n/s/mn.jpg"}]
СЭТГЭГДЭЛ БИЧИХ