ШТС-ийн түгээгчийг дээрэмдсэн залуусыг баривчилав

Энэ сарын 2-3-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ШТС-ийг хоёр этгээд дээрэмдсэн хэрэг гарчээ.

Тэдгээр залуус шатахуун цэнэглүүлэх дүр эсгэн машинтайгаа очсон бөгөөд түгээгч Х-д хутга тулган 400 мянган төгрөгийг нь дээрэмдээд зугтсан байна. Түгээгч Х цагдаад тэр даруй дуудлага өгч, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн хайж гэмт этгээдүүдийг энэ сарын 08-нд гэрээс нь баривчилжээ.

Одоогийн байдлаар дээрмийн гэмт хэрэг үйлдсэн 18, 19 настай хоёр залууг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих төвд саатуулаад байна. Тэд мэдүүлэг өгөхдөө урьдаас төлөвлөж хэд хэдэн газрыг судалсан байсан гэдгээ хэлжээ.

Түүнчлэн сэжигтэн этгээдүүд дээрэмдсэн 400 мянган төгрөгөө үрж амжаагүй байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ