Тагнуулчийн тухай мэдээлвэл хятадуудад мөнгө өгнө

Эрх баригчдад гадаадын тагнуулчийн тухай мэдээлэл өгвөл Бээжин хотын оршин суугчийгдөрөвдүгээр сарын 10-наас 500 мянга хүртэл юаниар (72 мянган ам. доллар) урамшуулна. “Тагнуулын үйл ажиллагааг илчилсэн иргэдийг урамшуулах хөтөлбөрийн” дагуу,“шууд утсаар”, захидлаар, түүнчилэн хотын аюулаас хамгаалах газарт биечилэн хандаж, сэжигтэй этгээдийн тухай мэдээлж болно гэж “China Daily” сониндбичжээ.

Ингэхдээ БНХАУ-д тагнуул хийж буй гадаадынхны тухай төдийгүй, харийн тусгай албадын талд ажилладаг хятадын иргэдийн тухай мэдээлж болох гэнэ.

Хэрвээ мэдээлэл үнэн, ашигтай бол, Бээжингийн сонор сэрэмжтэй иргэнд 10 мянгаас (1,5 орчим ам. доллар) 500 мянга хүртэл юанийн мөнгөн шагналаар урамшуулах ажээ.

Мэдээлэлөгсөн хүн хэн гэдгийгтүүний зөвшөөрөлгүйгээр задруулахгүй юм байна. Хэрвээ мэдээлэгч юмуу түүний гэр бүлийнхэнд аюул учирсан тохиолдолд төрийн байгууллагууд тэднийг шаардлагатай байдлаар хамгаалах ажээ.

Үүний зэрэгцээилэрхий худал юмуу гүжир гүтгэлгийн шинжтэй мэдээлэл өгөх хүнийг шийтгэхээр эрх баригчид бас амлаж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 15 хэм дулаан
Уржигдар 08 цаг 25 мин