Хашааны өвсөө шатааж байгаад гал алдсан тохиолдол гарсаар байна

Гэр хорооллын иргэд хашааны шар өвсөө шатааж байгаад гал алдсан тохиолдол нэлээд бүртгэгджээ. Тодруулбал, хаврын улирал эхэлснээс хойш 43 дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Хамгийн сүүлд Чингэлтэй дүүрэгт согтуу иргэн хашааны өвсөө шатааж байгаад гал алдаж, гэрээ шатаасан байна. Жил бүр ийм дуудлага нэлээд ирдэг талаар мэргэжилтнүүд онцоллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ