Хар тамхи хэрэглэсэн залуусыг саатуулжээ

Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд хар тамхи хэрэглэж байсан залуусыг цагдаа нар саатуулжээ. Өнгөрсөн бямба гаригт хар тамхи хэрэглэж байгаа дуудлагыг цагдаа нар авч хэргийн газар очиход 22 настай Б, 39 настай Б, 26 настай Д гэх гурван эрэгтэй, 19 настай А гэх эмэгтэйтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх мөс, өвс хэрэглэж мансуурч байсныг тогтоожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ