АТГ-аас эрүүгийн 47 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ

Авлигатай тэмцэх газар дөрөвдүгээр сарын 3-7-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 12 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 26 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 1 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 3 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Мөн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 47 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 1 хэргийг прокурорт шилжүүлж, 1 хэргийг өөр эрүүгийн хэрэгт нэгтгэж, 1 хэргийг түдгэлзүүлжээ. АТГ одоогоор 47 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 15 хэм дулаан
Уржигдар 08 цаг 25 мин