Антибиотик байнга хэрэглэх нь хорт хавдар тусах эрсдэл үүсгэдэг

Александр Флеминг антибиотик нээсэн нь анагаах ухаанд шинэ эриний эхлэл болсон билээ.Эмч нар бактерийн халдварт өвчинтэй тэмцэж сурсан нь олон сая хүний амь насыг аврах боломж олгосон юм. Харамсалтай нь, хүмүүс уг эмийг шаардлагатай үед төдийгүй, вирусийн халдварт өвчин, жишээлвэл ханиад томууг эмчлэхэд хэрэглэн, байнга шахуу уух болжээ.
Энэ бүхэн нь олон бактерийг антибиотикт тэсвэртэй болгож,улмаар зохих антибиотикхэрэглэн бактерийн эсрэг тэмцэх боломжгүй болгож байна. Өөрөө дур мэдэн антибиотик хэрэглэхгүй байх, харин эмч нар бичиж өгсөн тохиолдолд зааврыг нарийн чанд мөрдөхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон эмч нар хүмүүст уриалж байна.
Эрдэмтэд антибиотик байнга хэрэглэхтэй холбоотой бас нэг аюулаас сэрэмжлүүлж байна. Антибиотик хэрэглэх нь гэдэсний ашиг тустай бичил биетүүдэд нөлөөлж,тэдгээрийн чанарын болон тооны бүтцийг өөрчилдөг билээ.Хүмүүс антибиотик хичнээн байнга шахуу хэрэглэнэ, тэдний гэдсэнд ургацагургах магадлал төдийчинээ их байдгийг судлаачид илрүүлжээ.Энэ нь улмаар бүдүүн гэдэсний хорт хавдар тусах эрсдэлийг ихэсгэдэг байна.
Судлаачид 120 мянга гаруй сувилагчийн эрүүл мэндийг ажигласан мэдээллийг үндэслэн эрдэмтэд ийм дүгнэлт хийжээ.
20 болон 39 насны хооронд хоёр сарын турш антибиотик хэрэглэсэн хүмүүст бүдүүн,нарийн гэдэснийургацаг антибиотик хэрэглэж байгаагүй хүмүүсийнхээс гуравны нэгээр илүүтэйгээр үүсч байсныг тэд илрүүлсэн байна.Харин 40,50 нас хүрсний дараа 2 сар болон үүнээс илүү хугацаагаар антибиотик хэрэглэсэн эмэгтэйчүүдийн дунд энэ үзүүлэлт 69%-иар их байжээ. Хоёр сарын антибиотикийн ээлж эмчилгээ чургацаг үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байсан байна.
“Үнэхээр антибиотик байнга хэрэглэдэг хүмүүст ургацаг ургах магадлал өндөр байдгийг” Австиралийн бүдүүн гэдэсний хорт хавдрын төвийн удирдагч Грем Ньюстед илрүүлжээ.Ургацаг бүр хорт хавдар үүсгэдэггүй ч,ургацагтай болсон ньтухайн хүн эрсдэлтэй бүлэгт багтаж байгааг харуулсан түгшүүрийн дохио мөн гэдгийг зөвшөөрөхгүй байх аргагүй гэжтэр хэлсэн байна.
Тийнхүү,антибиотикийг эмчийн жороор төдийгүй,үнэхээр антибиотикуухгүй байх аргагүй тэр тохиолдолдл хэрэглэх хэрэгтэйгэрдэмтдийн судалгааны дүн бас харуулж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ