Малдаа яваад сураггүй болсон эмэгтэйг эрэн хайсаар байна

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Арвайн тал багийн Усчны хоолой гэдэг газар иргэн Д 42 настай эмэгтэй малдаа яваад өнөөдрийг хүртэл ор сураггүй алга болсон байдалтай байна.

Сураггүй боллоо гэсэн дуудлагын дагуу орон нутгийн 19 иргэн, нийт 46 хүн, Арвайн тал багийн Хараацай хайрхан уулын өврөөс 63 км газрыг явганаар болон автомашинаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Эрлийн ажиллагаа үргэлжилсэн хэвээрээ байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 15 хэм дулаан
Уржигдар 08 цаг 25 мин