Таван ихэр ишиг мэндэллээ
Хилийн 0130 дугаар ангийн Хил хамгаалалтад туслах хүчний гишүүн, Ховд аймгийн Үенч сумын Цагаан түнгэ багийн иргэн Д.Отгонбаярынд таван ихэр ишиг мэндэлжээ. Гуравдугаар сарын 22-ны өдөр тэдний хотны улаан ямаа нь таван ихэр ишиг гаргажээ. Энэ талаар гэрийн эзэн “Их ховор сайхан зүйл манай гэр бүлд тохиогоод байна. Таван ихэр ишиг хараад цочирдож балмагдсан. Мал сүрэг маань өсөж үржихийн бэлгэдэл биз ээ гээд баярлаж сууна” хэмээн ярьсан байна.
Д.Отгонбаяр 1990 оноос эхэлж мал маллаж байгаа аж. 1991 онд Хил хамгаалалтад туслах хүчний гишүүнээр элссэнээс хойш одоо хүртэл хилчидтэйгээ ойр байж хамтран ажиллаж иржээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ