Автобус баазуудын өдрийн орлого 90 саяд хүрчээ

Зургаан сарын өмнө нийтийн тээвэрт 550 мянган карт хэрэглэжбайна гэсэн тооцоо байсан бол автобусны мөнгөний хайрцгийг хурааснаар смарт картын хэрэглээ 50 гаруй хувиар өссөн хэмээн албаныхан хэллээ.

Нийтийн тээврийн шугамын орлого дөрөвдүгээр сарын 1-нээс хойш 15хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл автобус баазуудын өдрийн орлого 45 сая байсан бол 90 саяд хүрсэн байна. Өнөөдрийн байдлаар847,614 карт байгаа бөгөөд иргэд өдөрт давхардсан тоогоор 700 мянган орчим удаа картаар зорчиж буй аж.

Өнөөдрийн байдлаар иргэд нийтийн тээврээр зорчихдоо дөрвөн төрлөөр төлбөрөө төлж байгаа. Тодруулбал хүссэн хэмжээгээрээ цэнэглээд ашиглах боломжтой U Moneyкарт болон Хаан банктай хамтарсан “City Basic” карт, Юнителийн NFC сим картыг ашиглаж буй юм.

Одоогийн байдлаар нийслэлдкарт цэнэглэх 438 цэг ажиллаж байгаа бөгөөдхэтдээ 500 болгохоор төлөвлөжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 15 хэм дулаан
Уржигдар 08 цаг 25 мин