Дүүргүүдийн өрсөлдөх чадварын дүн маргааш гарна

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв анх удаа нийслэлийн есөн дүүргийн өрсөлдөх чадварын тайланг гаргажээ. Дүүргүүдийг амьдралын чанар, амьдрах орчин, аюулгүй байдал, засаглал, эдийн засгийн байдал гэсэн таван үндсэн бүлэг, нийт 150 шалгуур үзүүлэлтээр дүгнэжээ. Дүүргүүдийн өрсөлдөх чадвар ямар байгааг танилцуулах арга хэмжээ 2017 оны 4-р сарын 13-ны Пүрэв гарагт Туушин зочид буудлын 5-р давхар, Соёмбо танхимд 11:00 цагт болно.

Энэхүү арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга С.Батболд, ЭЗБӨЧСТ-ийн удирдах зөвлөлийн дарга П.Цагаан, Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Мэлони Линдберг болон УИХ болон яам, дүүргийн удирдлагууд оролцоно.

“УЛААНБААТАР ХОТЫН ДҮҮРГҮҮДИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН АНХНЫ ТАЙЛАН” –г танилцуулах АРГА ХЭМЖЭЭ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Улаанбаатар хотын дүүргүүдийн өрсөлдөх чадварын анхны тайлан” –г танилцуулах,нээлтийнарга хэмжээг 2017 оны 4-р сарын 13-ны Пүрэв гарагт Туушин зочид буудлын 5-р давхар, Соёмбо танхимд 11:00 цагтзохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээний зорилго нь Улаанбаатар хотын дүүргүүдийн өрсөлдөх чадварын анхны тайлангийн үр дүнг олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Иймд эрхэм сэтгүүлч, телевиз хэвлэл мэдээллийн төлөөлөл та бүхнийг тус арга хэмжээнд оролцохыг урьж байна. Тус арга хэмжээний талаар нэмэлт мэдээлэл авах бол 321927, 88779898 утсаар эсвэл @ecrc.mn">zolbayar @ecrc.mn хаягаар холбоо барина уу.

Оролцогчид:

  • УИХ-ын гишүүд
  • Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, удирдлагууд
  • Хотын Ерөнхий менежер бөгөөд нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга, удирдлагууд
  • Яам, агентлагийн төлөөллүүд
  • Дүүргүүдийн ИТХ дарга, Засаг дарга нар
  • Олон улсын байгууллагууд
  • Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв

Зохион байгуулагч:Дэмжигчид:


ХӨТӨЛБӨР

10:40 – 11:00ЗОЧДЫГ ХҮЛЭЭН АВАХ / БҮРТГЭЛ

11:00 – 11:15НЭЭЛТИЙН ҮГ: С.БАТБОЛД, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ

11:15 – 11:30МЭНДЧИЛГЭЭ: П.ЦАГААН, ЭЗБӨЧСТ-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА

11:30 – 11:40 МЭНДЧИЛГЭЭ: МЭЛОНИ ЛИНДБЕРГ, АЗИЙН САНГИЙН МОНГОЛ ДАХЬ

СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ

11:40 – 12:10 ИЛТГЭЛ: ДҮҮРГҮҮДИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН АНХНЫ ТАЙЛАНГИЙН

ҮР ДҮНГЭЭС

12:10 – 12:20 ДУРСГАЛЫН ЗУРАГ АВАХУУЛАХ

12:20 – 13:00 ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ / ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ

Та 321927, 88779898 утсаар эсвэл zolbayar @ecrc.mn хаягаар холбогдон

ОРОЛЦОХ ЭСЭХЭЭ 2017 ОНЫ 4-Р САРЫН 12-НЫ ДОТОР МЭДЭГДЭНЭ ҮҮ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ