Оффшор бүс дэх хөрөнгийг АТГ-т мэдэгдэж эгүүлэн татна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийнэцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 1990 оноос хойш Монгол Улсад хийгдэх гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэхийн хирээр манай улсын гадаад харилцаа хөгжин гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын тоо олширч, эдгээр компанийн хувьцаа эзэмших иргэдийн тоо өссөөр байгаа. Сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд төрийн албан хаагчдыг оффшор бүсэд буюу гадаад улсын нутаг дэвсгэрт бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хувьцаа, банкны данс эзэмшсэн тохиолдолд авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх хардлага эрс нэмэгдэж, төрд итгэх иргэдийн итгэл буурсан. Иймд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зорилтыг хангах, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, нийтийн албаны үйл ажиллагааг хувийн ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах зорилгоор Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагчдын хувьд гадаад улсын нутаг дэвсгэрт данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулах асуудлыг хориглох талаар зохицуулалт хийх зайлшгүй шаардлага тулгарсан билээ.

Дээр дурьдсан хууль зүйн болон практик шаардлагуудыг үндэслэн Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагч оффшор бүсэд буюу гадаад улсын нутаг дэвсгэрт банкны данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох асуудлыг тодорхой зохицуулсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан юм. “Нэр дэвшигч, түүний хамаарал бүхий этгээд нь өөрийн нэр дээр оффшор бүсэд хөрөнгө байршуулсан, үл хөдлөх хөрөнгө бий болгосон болгурван сарын доторАТГ-т мэдэгдэж, мөнгөн хөрөнгийг эргүүлнэ”гэсэн саналыг байнгын хорооны гишүүд дэмжив.Хууль батлагдсанаас хойш гурван сарын дотор оффшорт байгаа хөрөнгийг татаж, зохицуулалт хийж чадах уу гэсэн байнгын хорооны даргын асуултад Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар “анх зургаан сараар оруулж ирсэн. Байнгын хороон дээр гурван сар гэсэн санал нь дэмжигдсэн. ОХУ, АНУ-д энэ асуудлаар гурван сарын дотор хугацаа өгсөн байдаг” гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхангурван сарын хугацаанд амжихгүй гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Ингээд Байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар гурван сар гэсэн хугацааг хүчингүй болгохыг дэмжсэн бөгөөд оффшор данстнуудын асуудлыг зургаан сарын дотор хөрөнгө татах зохицуулалт хийхээр боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ