Төв аймагт гранат дэлбэрч гурван цэрэг амиа алдлаа

Дөнгөж сая Төв аймагт байрлах зэвсэгт хүчний хээрийн сургалтын төв болох Тавантолгойд гранат дэлбэрч 2-3 цэрэг амиа алдсан гэж эх сурвалжууд мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар амиа алдсан цэргүүд Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн албан хаагчид байсан гэнэ. Тэд марш тактикын тэмцээний бэлтгэлд гараад байхдаа ийнхүү осолдсон байна. Энэ талаарх мэдээллийг бид эргэн мэдээлэх болно.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ