ЗХЖШ-аас дэлбэрэлтийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа

09.00 цагт Төсвийн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдана.

09:00 цагт Цаг уур, орчны шинжилгээний газрын хурлын танхимд Байгаль орчин аялал жуулчлалын яам байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан “Монгол орны байгаль, уур амьсгалын үнэн нөөц” сэдэвт байгаль орчны салбарын онол, практикийн бага хурал болно.

09.00 цагт Өргөдлийн байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

10:00 цагтТавантолгойн зэвсэгт хүчний хээрийн сургалтын төв болох Тавантолгойд гранат дэлбэрч, хоёр цэрэг амиа алдаж, найман цэрэг шархадсан харамсалтай хэргийн талаар ЗХЖШ дээр мэдээлэл хийнэ.

10.00 цагт "Аюулгүй хүнс" сарын аяны хүрээнд Нийслэлийн Иргэний танхимд "Ээлтэй хүнс" үйлдвэрлэгч аж ахуй нэгж байгууллагыг шалгаруулах үйл ажиллагаа болно.

11:00 цагт Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төв”-дХуульчид оффшорын асуудлаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт Төрийн ордны хуралдааны В танхимд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулах анхдугаар Зөвлөлдөх санал асуулгын талаар хэвлэлийн хурал хийж, мэдээлэл хийнэ.

11:30 цагт МЗХ-ны байранд "Халдваргүй Ирээдүй" төслийн талаар мэдээлэл хийж, Холбогдох байгууллагууд бэлгийн замын халдварт өвчний өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.

12:00 цагт Монголын Үндэсний музейд “Эртний хот суурины соёл” тусгай үзэсгэлэн нээлтээ хийнэ.

14:00 цагт Баянгол дүүргийн 20-р сургууль дээр “Зөв мэндчилж сурцгаая” аяны шалгаруулалт болно.

15:00 цагт УИХ-ын чуулганы хуралдаан болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ