Хүн төрөлхтөн анх сансарт ниссэн өдөр тохиож байна

1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр буюу энэ өдөр дэлхийгээс анх удаа хүн сансарт ниссэн өдөр тохиож байна.

Сансарт хүн нисгэж болох эсэх туршилт эхлэх засгийн газрын тушаал 1952-1953 онуудад Сталины гарын үсэгтэй гарч байжээ. Тушаал ёсоор Агаарын Хүчний Командлал туршилтанд орох цэргийн албан хаагчдын бүлгийг Нислэгийн Эрүүл мэндийн судалгааны Төвийн (НИИАМ) дэргэд байгуулав. Доктор Е.Карпов туршилтын хэсгийн анхны даргаар томилогджээ.

Тэр сүүлдээ Сансрын Нисгэгчдийн Бэлтгэлийн Төвийн анхны тэргүүн болсон юм.

Харин НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2011 оны дөрөвдүгээр сарын долоонд хуралдаж, 60 гаруй орны өргөн барьсан саналыг үндэслэн энэ өдрийг Олон улсын сансрын нисгэгчдийн өдөр хэмээн баталжээ. Дэлхийн зарим орон 2001 оноос хойш энэ өдрийг «Юрагийн өдөр» болгон тэмдэглэж, өсвөр залуу үеийнхнийг сансар судлалд татан оруулах олон арга хэмжээ зохион байгуулах болсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ