НҮБ-ын түүхийн хамгийн залуу энхийн элч

Пакистаны хүний эрх хамгаалагч, Нобелийн энх тайвны шагналт Малала Юсуфзаи НҮБ-ын түүхэнд хамгийн залуу энхийн элч болов гэж НҮБ-ын хэвлэлийн албаны мэдээнд дурджээ. Тэр долоодугаар сард 20 нас хүрэх юм.

19 настай охиныг энхийн элч болгох ёслол НҮБ-ын асрамжийн зөвлөлд болж, үүндтус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш оролцсон байна.Энэ үеэр тэр хэлэхдээ,нас залуу хэдий ч Юсуфзаи Нобелийн энх тайвны шагналтан болсныг дурджээ.

НҮБ-ын түүхэн дэх хамгийн залуу энхиийн элч болсон Юcуфзaиохидын боловсролын асуудалхариуцах ажээ.

“Би залуу охидын урам зоригийг сэргээхээр мэрийж байгаа бөгөөдтэднийг зоригтой, өөртөө итгэлтэй байхыг уриалж байна, учир ньтэд өөрчлөлт хийх чадвар чадамжтай” гэж Юсуфзаи хэлсэн байна.

Юcуфзaи интернэт-блог нээж, талибуудын үйлдлийг шүүмжлэн 11 настайдаа нэрд гарсан билээ. 2012 оны аравдугаар сард тэр зандалчдын халдлагад өртсөн юм. Баг өмссөн зэвсэгт этгээдүүд сургуулийн автобусыг зогсоон, дотогш орж, Малалаг буудсан байна.

Охин толгой, хүзүүндээ шархаджээ. Тэр 2013 оны нэгдүгээр сард эмнэлгээс гарч, хүний эрх хамгаалах үйл ажиллагаанд буцаж оржээ.

2014 онд Юсуфзаи Нобелийн энх тайвны шагнал хүртсэнээр, түүхэнд хамгийн залуу шагналтан болсон юм.

НҮБ-ын энхийнэлч цолыг урлаг, шинжлэх ухаан, хүний эрх хамгаалах болон бусад салбарын гарамгай зүтгэлтнүүдэд олгодог билээ. Энхийн элчийг хоёр жилээр томилдог юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ