”Хэрвээ буруутай бол хариуцлагаа хүлээнэ”

Төв аймгийн нутаг дэвсгэр болох Тавантолгойд хээрийн сургуулилалт хийж байгаадхоёр цэрэг амиа алдаж, найман цэрэг шархадсан осол өчигдөр /2017.04.11/ гарсан. Тэгвэл энэ асуудлаар Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлэл хийлээ.

ЗХЖШ-ынорлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар "2017 оны дөрөвдүгээр сарын 11-ний 17:40 минутын орчимд байлдааны сургуулилалт хийж байх явцад байлдааны гранат тэсэрч хоёр цэрэг амь эрсдэж, 8 цэрэг шархадсан осол гарсан. Амиа алдсан 355-р ангийн ахлагч Б.Мөнгөншагай, ахлагч Б.Ариунболд нарын ар гэр, төрөл төрөгсдөд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байна.

Зэвсэгт хүчний хэмжээнд хавар, намрын улиралд хээрийн сургуулилалт шалгалт явуулдаг. Төлөвлөгөөний дагуу цэргийн ангиуд бэлтгэл сургуулилалтаа хийдэг. Ослын шалтгааныг хууль хяналтынхан тодруулж, дүгнэлт гарсны дараа хэрвээ буруутай бол хариуцлагаа хүлээнэ.

Ослыг шалтгааныг тодруулахаар БХЯ, ЗХЖШ-аас хоёр ажлын хэсэг томилогдсон. Шархадсан найман цэргийг Цэргийн төв штабад авчирсан” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ