Бямба гарагаас дугаарын хязгаарлалтын хамрах хүрээг тэлнэ

Энэ сарын 15-наас буюу бямба гарагаас эхлэн авто машины дугаарын хязгаарлалтын зуны цагийн хуваарьт шилжинэ. Ингэснээр авто замын хамрах хүрээг тэлдэг.

2012 оноос эхлэн Улаанбаатарын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэлд бүсчлэл тогтоосон. Ингэснээр автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж, хөдөлгөөнд оролцуулах болсон юм.

Дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлдэг. Дээрх зурагт харуулсан бүсчлэлээр жолооч нар аравдугаар сарын 15 хүртэл зорчих эрхтэй боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ