Улсын заан Ц.Баярсайханыг шүүх хурал дахин хойшиллоо

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харъяат улсын заан Ц.Баярсайханд холбогдох хэргийг шүүх хурал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр товлогдсон ч хойшиллоо.Ц.Баярсайханы өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгааны улмаас хурлыг хойшлуулах хүсэлт гаргаснаар ирэх сарын 22 хүртэл хойшлов.

Хэргийг сануулбал, Ц.Баярсайханыг бусдын залилан их хэмжээний хохирол учруулсан хэрэг буруутгасан юм. Тэрээр “Мах импекс” компанийн хуурамч бичиг баримтаар бусдыг залилан 500 сая төгрөгийн хохирол учруулсан гэлцдэг. Хэргийг өнгөрсөн онд шүүхээр хэлэлцэн Ц.Баярсайханд 11 жилийн ял оноосон. Тэрээр давж заалдсанаар Давж заалдах шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Ийнхүү анхан шатны шүүх дахин эхэлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ