Чуулган: Амиа алдсан цэргүүдэд эмгэнэл илэрхийлэв
УИХ-ын чуулган эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд Зэвсэгт хүчний хээрийн сургалтын төв болох Тавантолгойд гранат дэлбэрч хоёр ахлагч амиа алдсанд УИХ-ын гишүүд эмгэнэл илэрхийлж байгааг дамжуулав. Мөн шархадсан найман цэргийн биеийн байдалд анхаарал хандуулахыг Эрүүл мэндийн сайдад даалгав.
Үүний дараа УИХ-аар хэлэлцэх асуудлаа танилцуулж, гишүүдээс санал авсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү 2017 төсвийн тодотголыг эгүүлэн татах санал гаргасан. Мөн Ардчилсан намынхан буйдантай суулт хийхэд туслаач хэмээн тусламж хүсэв. Тэрбээр “би ганцаараа байгаа болохоор хэцүү байна. Та бүхэн намынхаа баярыг хийгээд, бөх барилдуулаад явж байхад чинь аймшигтай төсөв оруулж ирээд анхны хэлэлцүүлэг явчихсан байна. Тиймээс Ардчилсан намынхан ажил хэрэгч хандаач” гэв.
Харин УИХ-ын дарга М.Энхболд түүний хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн тайлбар хэлээд чуулганы хуралдааныг эхлүүлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ