Улсын томоохон их, дээд сургуулиудын БОСГО ОНОООО


Энэ жил улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг төгсөж байгаа 37 мянга гаруй сурагч байна. Үүн дээр гадаададЕБС төгссөн болон өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 40 мянга орчим элсэгч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх юм. ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 14-ны 18:00 цагт дуусна.
Үүнтэй холбогдуулан улсын томоохон их, дээд сургуулиуд босго оноогоо зарласан байна.
Энэ жилийн хувьд:
- Санхүү эдийн засгийн дээд сургууль -620,
- Монгол услын боловсролын их сургууль - 560-600,
- Монгол улсын их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль тус бүр - 560,
- Хөдөө аж ахуйн их сургууль - 500,
- Шинжлэх ухаан технологийн их сургууль - 440,
- Соёл урлагийн их сургууль - 400-420,
- Мандах бүртгэл дээд сургууль - 400,
- Хууль сахиулахын их сургууль - 580,
- Төмөр замын дээд сургууль - 550 гэж босго оноогоо тогтоожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ