Батсүмбэр сумын сурагч хоолонд хордож нас баржээ

Төв аймгийн Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулийн гурван сурагч хоолонд хордож, нэг нь Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт эмнэлгийн тусламж авсан ч нас барсан байна. Хоолонд хордсон хоёр хүүхдийг Халдварт, өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д эмчилж байгаа юм байна. Хүүхдүүд хоолноос хордсон эсэх болон хордлогын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд бага ангийн сурагчид үдийн хоолондоо хордсон байж болзошгүй гэдгийг эх сурвалж хэлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ