ЭМЯ: 8 настай хүүхдийн биеийн байдал маш хүнд байсны улмаас нас барсан
Төв аймгийн Батсүмбэр сумын сургуулийн дотуур байранд амьдардаг нэг гэр бүлийн 3 хүүхдэд хоолны хордлогот халдварын шинж тэмдэг илэрч, 4 дүгээр сарын 11-ний өдөр эмнэлэгт хандсан байна. 8 настай хүүхдийн биеийн байдал маш хүнд байсны улмаас нас барсан.
Харин 2 хүүхдийн биеийн байдал хүндэвтэр, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм. Одоогийн байдлаар тус суманд ЭМЯ, ХӨСҮТ, Төв аймгийн ЭМГ-аас мэргэжлийн баггазар дээр нь ажиллан, сургуулийн дотуур байрны хүүхдүүд, ажиллагсдад тандалт судалгаа хийж, лабораторийн шинжилгээ авах ажил үргэлжилж байна.
Мөн шинж тэмдэг илэрсэн 10 гаруйхүүхдийг илрүүлж, биеийн байдлыг ажиглан, 3 хүүхдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна. Урин дулааны улирал ирж байгаатай холбоотой хоолны хордлогот халдвараас сэргийлэх, аюулгүй хоол хүнсний зөвлөмжийг хүргэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ