ОХУ, АНУ харилцаагаа тогтворжуулах ажлын хэсэг байгуулна

Оросын Гадаад харилцааны сайд Сергей Лавров АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонтой хийсэн хэлэлцээнийхээ нарийн ширийн зүйлийн тухай ярьжээ.Гол сэдвүүдийн дотор Сири, Украин, БНАСАУ болон хоёр талын харилцааны асуудал байлаа гэж Лавров ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсаны дараа Тиллерсонтай хамтран хийсэн хэвлэлийн хурал дээр мэдэгдсэн байна.

“Хэлэлцээ нухацтай, илэн далангүй болж, хоёр талын харилцааны хувьд, мөн олон улсын ажил төрлийн талаар хамтран ажиллахадгол бүх асуудлыг хамарсан юм” гэж Лавровын хэлснийг РИА Новостиагентлаг иш татжээ.

Оросын ерөнхийлөгч Тиллерсонтай хийсэн хэлэлцээний явцад АБНСУ-ын агаарт мөргөлдөөнөөс сэрэмжлэх меморандумыг дахин хэрэглэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэнийг сайд мэдээлсэн байна.

Америктай харилцах харилцаан дахь элдэв асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах бодолтой байгааг ОХУ нотлосныг Сергей Лавров тэмдэглэжээ.

Төрийн департаментын тэргүүн хэлэхдээ, АНУ, Оросын харилцааны уналтыг зогсоох хэрэгтэй гэж мэдэгдсэн байна. “Ажил төрлийн одоогийн байдал хамгийн доод хэмжээнд, итгэлцлийн түвшин доод түвшинд байна” гэж тэр хэлжээ.

Цөмийн зэвсэгтэй хоёр томхон гүрэн ийм байдалтай байж болохгүй гэж Рекс Тиллерсон онцлон тэмдэглэсэн байна.

Орос, Америкийн харилцааг тогтворжуулахын тулд ажлын хэсэг байгуулна гэж дипломат бодлогын байгууллагын тэргүүн нар мэдээлжээ. “Хэлэлцээний ширээнд сууж, ээдрээтэйасуудлуудыг хэлэлцэх хүмүүсийг бид томилно” гэж Лавров яриад,хэрвээ хоёр тал прагматик хандлага гаргавал, энэ төлөөлөгчдийн ажил үр дүнтэй болно гэж хэлсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ