Хар шоколад эрүүл мэндэд нэн ашигтай тухай бас нэг шалтгаан

Австралийн эрдэмтэд хэд хэдэн судалгаа хийж, ингэснээрээ хар шоколад хүний эрүүл мэндэд ашигтай гэсэн дүгнэлт хийснийг хэвлэлд дурджээ.

Австраличууд шоколаданд нугасгүйулс, харинжилд нэг хүн дунджаар бараг 5 килограмм иддэгийг судалгаа харуулсан байна. Энэ тоо нь бие галбиртаа анхаарал тавьдаг эмэгтэйчүүдийн сэтгэлийг зовоож болох юм. Гэвч мэргэжилтнүүд энэ амттанд нугасгүй бүсгүйчүүдийгтайвшируулахыг яарч, энэ нь амттай төдийгүй, бас ашиг тустай бүтээгдэхүүн гэдгийг сануулжээ.

Эрдэмтдийн хийсэн туршилтад янз бүрийн хүйсийн 40-өөс 65 хүртэл насны 72 хүн оролцсон байна. Тэд сарын турш 500 мг, 250 мг полифенол гэдэг бодистойюмуу полифенолгүй шингэн шоколад уужээ.

Ашигт бодис ихтэй шоколад уусан хүмүүс бие сайн, сэтгэл санаа өндөр байгаагаа дурдаж байсныг судалгаа харуулжээ.

Хэрвээ хурдан тайвширах хэрэгтэй бол, жаахан шоколад идэх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд хэлж байна. Шоколадыг сэтгэл санаа тайвшируулдаг гэж бас байнга ярьцгаадаг.Судалгааны тэргүүлэх мэргэжилтэн доктор Мэтью Пасе хэлэхдээ:

“Энэ нь клиникийн туршилт байсан, какаоны полифенол бодис сэтгэл санаанд эерэгээр нөлөөлдөгийг шинжлэх ухааны үүднээс харуулах гэсэн анхны судалгаа ч байж болох юм” гэжээ.

Хангалттай хэмжээний шоколад идэхэд хүн өөрийгөө айван тайван, сэтгэл хангалуун болсныг анзаарна. Гэхдээ ашигтай бүхэнд хэмжээ дамжаагэж байдгийг санах хэрэгтэй.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ