Төрийн алба хаагч өөрийгөө шатааж амиа хорлосон асуулаар ар гэрийнхэн нь мэдээлэл хийнэ

Ажлаасаа халагдсан эмэгтэй өөрийгөө шатааж амиа хорлосон харамсалтай хэрэг өнгөрсөн сарын 29-ны шөнө гарсан билээ.

Тодруулбал Завхан аймгийн Идэр суманд энэхүү хэрэг гарсан бөгөөд 50 орчим настай Т гэгч эмэгтэй өөр дээрээ бензин цацаж, улмаар галдан шатааж амиа хорлосон юм. Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач Т нь Идэр сумын Засаг даргын тамгын газарт Төрийн сангийн мэргэжилтнээр 28 жил ажилласан ажээ. Улмаар түүнийг шинээр томилогдсон дарга ажлаас нь чөлөөлж, өөр хүнийг оронд нь томилсон тул ийнхүү өөрийгөө шатааж амиа хорлоход хүргэсэн гэж ар гэрийнхэн болон сумын иргэд ярьсан юм.

Тэгвэл өнөөдөр 12.00 цагаас Зууны мэдээ сонины үндэсний мэдээллийн төвд талийгаачийн ар гэрийнхэн мэдээлэл хийхээр болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ