Б.Лхагважав, М.Энхболд нар харилцан ойлголцолд хүрчээ

МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч Б.Лхагважав болон албаны хүмүүс өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдтой уулзаж, тохиролцоонд хүрчээ. Танхмийн зүгээс татвар нэмэхийг эсэргүүцэж, аж ахуйн нэгжүүдийг татвараа төлөхгүй байхыг уриалж эрх баригчдад шаардлага хүргүүлсэн билээ. Энэ талаар МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Б.Лхагважав “Бид найман төрлийн шаардлага хүргүүлсний тав нь төрийн менежменттэй холбоотой асуудалд чиглэгдэж байсан. УИХ-ын даргын онцлон тэмдэглэснээр дөрөвдүгээр сарын 28-нд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах гэрээ хийсний дараа төрийн өмчит компаниудад аудит оруулъя. Эндээс гарч ирсэн дүр зургаар шинээр загвар болгох тухай ярилцъя гэсэн. Өөрөөр хэлбэл, ирэх аравдугаар сарын 1 гэхэд аудитын дүн гарч төрийн өмчит компаниудын менежмент тодорхой болох ёстой. Татварыг хуулиудыг багцаар нь өөрчлөх асуудал яригдах байх. Бид үүнийг харж байгаад болохгүй бол шаардлагаа дахин тавина” гэлээ. Тиймээс МҮХАҮТ-аас өнөөдөр Чингисийн талбайд тайван жагсаал хийхээр төлөвлөөд байсан ч үүнийгээ цуцалсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ