Шархадсан цэргийн алба хаагчдын зарим нь эмнэлгээс гарчээ

Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн байрлалын район Төв аймгийн Алтанбулаг сумын Очир толгой орчимд энэ сарын 11-ний өдөр байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн бэлтгэлийг хангах үед гарсан ослын улмаас шархадсан цэргийн алба хаагчдын биеийн байдал сайжирч, зарим нь эмнэлгээс гарчээ. Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 12-нд О.Ууганбаяр, Л.Очирбат, Ж.Баднаанямбуу нарын гурван цэргийн алба хаагч, өнөөдөр 11.00 цагт Б.Цэндсүрэн, П.Пүрэвжав, Т.Анхбаяр нарын нийт зургаан ,цэргийн алба хаагч эмчийн байнгын хяналтанд эмнэлгээс гарсан байна. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа Б.Тэмүүжин, П.Данзанравжаа нарын биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд П.Данзанравжааг энгийн тасагт шилжүүлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ