Оффшортой холбоотой хуулийн төслийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар оффшорын асуудлыг зохицуулах буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд санал хэлсэн юм.

Ж.Батзандан:

Оффшортой холбоотой хуулийн төслийг баталлаа

-2013 оноос хойш оффшорын асуудлыг ярьж эхэлсэн. 2013 оноос гадаадын улс орнууд оффшорын эсрэг хуулийн төсөл гаргаж, бодлогоо тодорхойлж эхэлсэн байдаг. Харин манайх одоо л ярьж байна. Тавантолгойн хувьцааг гадаадад гаргахад оффшор бүст бүртгүүлэхийн хөрөнгө оруулагчид шаардана. Энэ зохицуулалтыг явцын дунд засаад явахыг сануулж байна. Мөн хамаарал бүхий этгээдүүдийн тухай хуулийн төсөлд байгаа.УИХ-ын гишүүд хамаарал бүхий этгээдүүдээ оффшор бүсээс гаргах тухай бий. Гэх мэт нарийн зохицуулалтуудыг хийх шаардлагатай байгаа шүү.

О.Баасанхүү:

Оффшортой холбоотой хуулийн төслийг баталлаа

-Бодитой зүйлийг л ярья. Шударгаар бизнес эрхэлдэг бол өөрийнхөө юм уу эхнэрийнхээ нэр дээр л бичээд ядах байх. Харин нууц амраг чинь хамааруулах этгээдэд орох хэцүү байхгүй юу. Оффшорчид чинь нууц амрагийнхаа нэр дээр л биччихдэг байхгүй юу. Үүнийг хамаатуулахад хэцүү.

Ж.Энхбаяр:

Оффшортой холбоотой хуулийн төслийг баталлаа

-Хамаарал бүхий этгээд гэж юу вэ. Хамаарал бүхий этгээд нь төрсөн ах, дүү, хамаатан садан, хамтран амьдрагч, ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой этгээд гэхчилэн байгаа. Тэгвэл ашгийн төлөө гэхээр жишээлбэл, "Эрдэнэс Тавантолгой"-г аваад үзэхэд Монгол Улсын гурван сая иргэн хувьцаа эзэмшдэг. Тэгэхээр монголчууд бүгд хамаараад явчих уу. Гэх мэт томъёоллыг тодорхойлох хэрэгтэй. Нэг ийм марзан байдал бий болчихоод байна л даа. Энэ хуулийг батлахгүй бол МАН-ынхан оффшорчдоо хамгааллаа гэнэ, баталчихаар Үндсэн хуулийн маргаан руу явчихна. Ийм нэг сонин байдал руу л явчих гээд байх юм. Томъёолллыг буруу хийчихээр буруу тийшээ л явна. Болдог бол асуудлыг хойш тавиад ярилцахгүй бол УИХ өөрөө их эвгүй байдалд орох гээд байна шүү.

Х.Болорчулуун:

Оффшортой холбоотой хуулийн төслийг баталлаа

-Энэ хууль их богино хугацаанд хэлэлцэгдэж батлагдах гээд байна. Хууль муу гарснаас гараагүй байсан дээр. Миний дүгнэлтээр оффшортой холбоотой энэ хууль хийдэлтэй хууль л гарчих гээд байх юм. Холбогдох байнгын хороод өргөтгөсөн хурал зохион байгуулах хэрэгтэй байх.

Гишүүд ийн үг хэлсний дараа санал хурааж гишүүдийн олонхи дээрх хуулийн төслийг батлахыг дэмжлээ. Ингэснээр төрийн албанд оффшорчдыг ажиллуулахгүй байх хуулийн зохицуулалт бий болж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ