АТГ: Оффшорт данстай гэх нэр бүхий улстөрчдийн мэдээллийг нягталж байгаа

Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж нийт гишүүдийн 58 хувь нь дэмжсэнээр оффшорын эсрэг хууль баталсан. Энэ хуулийг баталснаар төрийн албанд ажиллаж буй 39800 хүн оффшор бүсэд данс нээлгэх эрхийг нь хааж байгаа юм. Мөн ХОМ маягтыг шинэчлэх ажил хийгдэнэ. Хэрвээхууль зөрчвөл эргүүлэн татах, албан тушаалаас нь түтгэлзүүлэхээс эрүүгийн хэрэгт татах маягаар зохицуулагдсан гэдгийг хууль санаачлагчид хэллээ. Мөн АТГ-ыхан эдгээр оффшорт данстай гэх нэр бүхий улстөрчдийн мэдээллийг нягталж байгаа гэнэ. Тэд ОУ-ын байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. Нэмэлтээр баримт, мэдээлэл авахаар хандсан байгаа аж. Хэрвээ хангалттай нотлох баримттай болчихвол эрүүгийн хэрэг үүсгэх боломжтойгэдгийг АТГ-ын мэргэжилтэн хэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ