Алт болон мөнгөний ханш геополитикийн нөлөөнөөс болж өсөж байна.

Солонгосын хойг болон ойрх дорнодын хурцадмал байдал болон Францын ерөнхийлөгчийн сонгууль гэх мэт хүчин зүйлүүд хөрөнгө оруулагчдийг сандаргаж байгаа нь үнэт металлын эрэлтийг ихэсгэж байна.

Сан-Франциско хотын Холбооны нөөцийн системын ерөнхийлөгч ноён Дж.Уильямсийн мэдээлснээр Холбооны нөөцийн систем нь бодлогын хүүгээ энэ жил 3-4 удаа өсгөх хэрэгтэй гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар шинжээчдийн үзэж байгаагаар Холбооны нөөцийн систем 6-р сард болох хурлаараа бодлогын хүүг өсгөнө гэдэгт 63% итгэлтэй байна. Дараагийн Холбооны нөөцийн системийн хурал 5-р сарын 2-3 өдрүүдэд болох юм.
Цагаан ордоны тамгын газар Уолл-стритын “Додд-Франк”-ын хуулийг шинэчлэн өөрчлөх бөгөөд энэхүү өөрчлөлт нь бараа таваарын зах зээлд хөрөнгө оруулалтыг барих хоригийг цуцлах ба энэ нь үнэт металлын зах зээлийг өсгөх юм.
Ойрын үеийн алтны ханшны доод хязгаар 1,255$-1,270$, дээд хязгаар 1,281$-1,300$ байхаар байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ