БНАСАУ-д цөмийн шинэ туршилт хийх товыг нэрлэжээ

Умард Солонгос дахин цөмийн туршилт хийж болох юм гэж “Нью-Йорк таймс” сонинд бичсэн байна.

Уг сонинд дурдсанаар, америкийн шинжээчдийн судласан хиймэл дагуулын зургууд үүнийг харуулж байгаа ажээ. Тухайлбал, Вашингтоны эрх баригчдын үзэж байгаагаар,БНАСАУ газар дор туршилт хийдэгМантапсан уулын хавьд хөл хөдөлгөөн ихэссэнийг тэд бүртгэж авсан байна.

Энэ нь арван жилийн хугацаан дахь БНАСАУ-ын зургаа дахь, “магадгүй хамгийн хүчин чадал ихтэй төхөөргийн туршилт” болж мэднэ гэдгийг мэдээлж байна.

Шинжээчдийн хэлснээр, Пхеньянд хүч чадлаа харуулах явдал нь ямар нэг баяртүйл явдалтай байнга шахуу холбоотой байдаг бөгөөд тиймээсУмард Солонгосыг үндэслэгч Ким Ир Сений төрсний 105 жилийн ойгоор дөрөвдүгээр сарын 15-нд шинэ туршилт хийж мэдэхийг үгүйсгэхгүй байна.

БНАСАУ ойрын үед шинэ төрлийн цөмийн төхөөрөг туршиж болох юм гэж Өмнөд Солонгосын тагнуулын алба өмнө нь мэдээлж байсан юм.

Одоо атомын нисэх онгоц тээгч “Карл Винсон” хөлөг онгоцоор толгойлуулсан АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний цохилтын бүлэг Солонгосын хойг рууирж яваа юм. Умард Солонгосын шинэ өдөөн хатгалга нь АНУ-ыг БНАСАУ-д цэргийн цохилт өгөхөд өдөөн турхирч, улмаарбүс нутагт бүрэн хэмжээний дайн дэгдэжболох юм хэмээн Өмнөд Солонгос болгоомжилж байгаа ажээ.

Одоогийн байдлаар Пхеньяны эрх баригчид газар дор цөмийн таван туршилт, тодруулвал 2006, 2009 болон 25013 онд тус бүр нэг, 2016 онд хоёр туршилт хийснийг хэвлэлд дурдаж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ