Транс тостой бүтээгдэхүүн хэрэглэх хортойг нотложээ
Транс тос агуулсан бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэглэхийг хязгаарлах нь зүрхний тэжээлийн дутмагшилд орох, цус харвах эрсдэлийг бууруулахтай холбоотойг америкийн эрдэмтэд нотложээ. Зохих судалгааны тухай материал “JAMA Cardiology” сэтгүүлд нийтлэгдэж, энэ тухай Йелийн их сургууль (АНУ) мэдээлсэн байна.
Эрдэмтэд хүмүүсийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тоо баримтад дүн шинжилгээ хийхдээ, ийм дүгнэлтэд хүрчээ. Хүн ам нь сүүлийн гурван жилд транс тосны хэрэглээг багасгасан Нью-Йорк муж улсын тойргуудадзүрхний тэжээлийн дутмагшилд орох, цус харвах тохиолдлоос болоод түргэн тусламжийн албанд хандах тоо6,2%-иар цөөрсөн (хөрш бүс нутгуудтай харьцуулвал)байна.
АНУ-ын зарим нутгийн эрх баригчид хүн амын транс тосны хэрэглээг хязгаарласан тусгай арга хэмжээ авч байгаа ажээ. Тухайлбал,эрх баригчдын санаачлагаар Нью-Йорк муж улсынзарим тойргийн ресторан, зуушны газарт чипс, крекер, шарсан хоол болон талхан бүтээгдэхүүний нийлүүлэлтийгбагасгасан байна.
АНУ-ынхүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн чанарт эрүүл ахуйн хяналт тавих газар бүтээгдэхүүнд нь транс тос байхгүй (0 грамм) гэдгийг зааж байхыг үйлдвэрлэгчдэд зөвшөөрсөн бөгөөд хэрвээ транс тос яалт ч үгүй орсон бол, нэг порцонд 0,49 граммаас бага байх ёстой ажээ.
Гэхдээ ийм хэмжээний транс тос чяваандаазүрх-судасны элдэв өвчин тусах эрсдэл үүсэхэд хангалттай юм гэж шинжээчид үзэж байна. 2018 онд АНУ-д транс тосны талаархи хууль тогтоомжийг чангатгах төлөвтэй байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ