Гоо сайхны хэрэгсэл залуу бүсгүйчүүд, эрчүүдэд аюултайг эрдэмтэд анхааруулж байна

Эмч нар залуу эмэгтэйчүүдболон эрчүүдийн эрүүл мэндэд аюултай бодисыг гоо сайхны хэрэгслүүд илрүүлжээ гэж “MED daily” сайтад бичсэн байна.
Гоо сайхан, ариун цэврийн хэрэгслүүд залуу бүсгүйчүүд болон эрчүүдийн эрүүл мэндэд сүрхий хор хүргэж мэдэхийг эрдэмтэд илрүүлжээ.Хумсны лак,бактерийн эсрэг саван,крем ньдаавар болон нөхөн үржихүйн тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг нэгдлүүдийн өндөр агууламжтай байдаг байна.
Тухайлбал, жишээ нь шампунь болон ангижруулагч дахь парабены (консерантын) өндөр агууламж нь өндгөн эс юмуу эр үрийн идэвхитэй байдлыг буруулдаг аж.Ингэснээр эмэгтэйчүүдийн өндгөн эсийн үйл ажиллагаа алдагдах, зулбах, үргүй болох эрсдэл ихэсдэгийг хэвлэлд мэдээлжээ.
Триклозан гэдэг нийлэг нэгдэл агуулсан бактерийн эсрэг саван нөхөн үржихүйн тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг байна. Тухайлбал, энэ нь дааврын тэнцвэрт байдлыг алдагдуулдаг ажээ.
Хумсны лак хэрэглэдэг эмэгтэйчүүдмөн туйлын болгоомжтой байх ёстойгэрдэмтэд сэрэмжлүүлж байна. Насанд хүрсэн хүний эрүүл мэндэд төдийгүй, ургийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг аюултай бодисууд лаканд бас агуулагддаг ажээ.Энэ нь тархи, бөөр, мэдрэлийн тогтолцооны гэмтэлтэй хүүхэд төрөхөд нөлөөлдөг бусад хэд хэдэн дэгдэмтгий органик нэгдэл гэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ