Орон нутгийн замд мотоцикльтойгоо онхолдож, амиа алджээ

Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр өчигдөр нийт 302 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын 230 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 7 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн бол сургуулийн насны 3 хүүхэд гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 6 осол, мөргөлдсөн 7 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 2 осол бүртгэгджээ.
Цагдаагийн байгууллагын гудамж, замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 39 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээсурьдчилан сэргийлж ажиллажээ.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг Хууль сахиулахын их сургуулийн баруун замд Hummer H-3 маркийн автомашины жолооч нь явган зорчигч 12 настай Н-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Н нь ангийхаа хүүхдүүдтэйгээ тоглож байгаад замаар явж байсан тээврийн хэрэгслийн хажуугийн хэсгийг мөргөж гэмтсэн хэрэг гарсан байна.
Мөн Сүхбаатар аймгийн Мөнх хаан сумын нутаг шороон замд Hao Jian маркийн улсын дугааргүй Б жолоочтой мотоцикль онхолдож, жолооч Б-н амь нас хохирсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ