ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр дуусна

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр 18.00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй учраас тогтсон цагтаа бүртгүүлэх ёстой аж. Энд дарж бүртүүлнэ үү. Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын системийг боловсронгуй болгож илүү хялбар, нэмэлт боломжуудыг бий болгох, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хэрэглэгчийг мэдээллээр хангах үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн байна. Шалгуулагч онлайн бүртгэлд бүртгэлтэй дугаар бүхий утаснаас 133-233 дугаарт өөрийн хүсэлтээ явуулж дараах үйлчилгээг авч болох юм байна.

-Бүртгэлийн дугаар сэргээх: pid 85011016 (Регистерийн дугаар)

-Нууц код сэргээх: psw 85011016 (Регистерийн дугаар)

-Бүртгэлийн дугаар болон нууц үгийг хамтад нь сэргээх: ppw 85011016 (Регистерийн дугаар)

-Суудлын хуваарь харах: sid 85011016 (Регистерийн дугаар)

-Дүн оноо харах: dun 85011016 (Регистерийн дугаар)

Энэ жилийн ЭЕШ-ыг 40 гаруй мянган шалгуулагч өгөх тооцоо байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ