Ирээдүйд хуванцарыг орлож чадах иддэг сав хийжээ

Британийн инженерүүд хүрээлэн байгаа орчны бохирдолтой тэмцэх шинэ арга олжээ.
Тэд усны иддэг сав бүтээж, энэ нь хүн болоод байгальд ямар ч аюулгүй гэнэ. Төслийг бүр 2014 онд хэрэгжүүлсэн ч, одоо л уг савыг бөөнөөр үйлдвэрлэхэд бэлэн болсныг “Fast Company” сайтад мэдээлжээ.
Энэ шинэ технологийн савыг замагнаас царцаамал гаргаж авах аргаар хийсэн байна. Энэ аргыг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд байнга хэрэглэдэг юм.
Иддэг сав үйлдвэрлэхэд хүрэн замгаас гаргаж авсан кальци хлорид, натри альгинатын хольц хэрэглэдэг байна. Гаднаас харахад энэ сав нь медузийг бага зэрэг санагдуулна. Иддэг “цэврүү мэт савыг” 2017 оны эцсээр худалдаанд гарах төлөвтэй байгаа гэнэ.
Ийм сав нь хоёр орчим центийн үнэтэй (манайхаар 43 орчим төгрөг) байх ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ