Татварын буцаалтыг иргэдэд олгож эхэллээ


Хувь хүний орлогын албн татварын хуулийн дагуу орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт чөлөөлөлт эдлэхээр 2017 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс өмнө татварын албанд тайлангаа ирүүлсэн нийслэлийн иргэдийн буцаан олголт олгогдож эхэллээ.
Харин хоёрдугаар сарын 15-ны дотор тайлангаа ирүүлсэн иргэдийн татварын буцаан олголтыг зургаадугаар сард багтаан олгохоор шийдвэрлэсэн байна.
Энэхүү татварын буцаан олголтод хамрагдсан иргэд гурван сая хүртэлх төгрөг авах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ