ҮОЭТ-ийг байгуулах төслийн явцтай танилцлаа

“Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах” МОН-8 төслийн багийнхан өнөөдөр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт төслийн явцын талаар танилцуулж, зарим асуудлыг ЗГ-ын түвшинд шийдвэрлүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ.
Энэхүү ҮОЭТ-ийг байгуулах төсөл нь МУ-ын хүн амын өсөлттэй холбогдон гарч буй бодит эрэлтэд тулгуурлан олон нийтэд эрүүл мэндийн чанартай үйлчилгээ, оношилгоо, эмчилгээ, үйлчилгээг хүртээмжтэй, үзүүлэх, гадаадад эмчлүүлэхээр явж буй өвчтөнүүдийн тоо болон эрүүл мэндийн нийт зардлыг бууруулах зорилготой юм.
Тус төслийн үр дүнд дэвшилтэт шинэ технологийг МУ-д анх удаа нэвтрүүлж, үндэсний хэмжээнд эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хурдан шуурхай үзүүлэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ