Автомашины дугаарын хязгаарлалтын бүсчлэл зуны хуваарьт шилжлээ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 дугаар тогтоолын дагуу өнөөдрөөс буюу 4-р сарын 15-ны өдрөөс ирэх оны 10-р сарын 15-ны өдрийг хүртэл тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтыг зуны бүсчлэлд шилжүүллээ. Хязгаарлалтанд орж байгаа тээврийн хэрэгсэл нь өглөөний 08:00-20:00 цагийн хооронд хязгаарлалт тогтоосон замуудад хөдөлгөөнд оролцохгүй гэдгийг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ