Нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний замыг чөлөөлнө

Өчигдөр болсон Хөдөлмөрийн нээлттэй өдөрлөг дээр Хотын дарга С.Батболд ажлын хослол өмссөн ирсэн. Тэр энэ тухайгаа “Өнөөдөр өглөөнөөс эхлээд бид хотын Бага тойруугаар явж ажиллаж байна. Нийтийн эзэмшлийн зам талбайг хааж хашаа барьсан, нийтэд зориулсан газрыг хашиж өөрийн болгосон, явган хүний замыг хаасан, хассан гэхчлэн зөрчлүүдийг арилгахаар ажиллаж байна. Энэ нээлтэд би тэндээс шуудирж байгаа учир ажлын хувцасаа сольж амжсангүй. Үүнийг зөвөөр ойлгоорой” хэмээсэн юм. Хотын дарга “зөвхөн нэг байгууллага, айл өрх хашаагаа зөвшөөрөлгүй сунгаснаас эсвэл орж гарах гарцыг хааснаараа хэдэн мянган хүний эрх ашгийг ноцтой зөрчдөг, бензин шатахуун, цаг завыг нь үрэн таран хийдэг, бэрхшээл учруулдаг байж таарахгүй. Ийм байдлыг эцэс болгоно” хэмээнхэлнэ билээ.
Судалгаагаар нийслэлийн хэмжээнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй эзэмшил газрынхаа хэмжээнээс хэтрүүлэн газар эзэмшиж, ашиглан, хашаа хатгасан 341 иргэн, аж ахуйн нэгж байгууллага байгаа аж.
Нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зам, машин орох орц гарцыг хаасан эдгээр иргэн, аж ахуйн нэгжид НМХГ-аас хяналт шалгалт хийн, газар чөлөөлөх хугацаатай албан шаардлага хүргүүлжээ. Энэ талаар НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Эзэмших газрынхаа хэмжээг хэтрүүлж, нийтийн эзэмшлийн зам талбайд дур мэдэн хашаа хатгасан, ТҮЦ байгуулсан аж ахуйн нэгж, иргэн олон байна. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт гэхэд хамгийн олон буюу 82 зөрчилтэй байршил байна. Бид дөрөв дүгээр сард багтаад зөрчилтэй байршлууд дахь байгууллага, иргэдийн хашааг стандарт хэмжээнд хүргэл нь эргүүлэн татуулж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, иргэдийн зорчих нөхцлийг бүрдүүлнэ. Газар чөлөөлөх шаардлагаын хугацаанд газраа чөлөөлөөгүй бол төрийн зардлаар татсаны дараа тухайн зардлыг төлүүлэх арга хэмжээ авна.” гэлээ.
Эзэмшил газрынхаа хэмжээнээс хэтрүүлэн газар эзэмшиж, ашиглан, хашаа хатгасан 341 зөрчлийг дүүрэг тус бүрээр хүргэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ