АНУ цэнэггүй цөмийн бөмбөг туршжээ

АНУ-ын агаарын цэргийн хүчин цэнэггүй В61-12 цөмийн бөмбөг туршсан тухайUPI сайтад бичжээ. Уг бөмбөгийг Невада муж улсын туршилтын Неллис талбайд саяхан хаясныг мэдээлж байна.

В61 бөмбөгийн боловсронгуй болгосон хувилбаруудын нэгийг ийнхүү туршсан нь энэ зэвсгийг хэрэглэх F-16 нисэх онгоц чадварыг харуулж, түүнчилэн харвах үйлдлийг удирдах систем, радиолокацын төхөөрөг, тийрэлтэт хөдөлгүүр болон удирдлагын компьютер зэрэгбөмбөгний цөмийн биш бүрдэл хэсгүүдийн үйл ажиллагааг шалгах зорилготой байжээ.

Энэ цувралын бөмбөгийг ашиглах хугацааг уртасгах хөтөлбөрийн хүрээнд уг туршилтыг хийсэн байна. В61-12 бөмбөг ньАНУ-ын цөмийн зэвсгийн санд байдаг В61 бөмбөгний өмнөх дөрвөн төрлийг орлох ёстой юм.

В61-12 бөмбөг нь тактикийн В61 цөмийн бөмбөгний жолоодлогот шинэ хувилбар бөгөөд эхний хувилбарыг бүр 1968 онд зэвсэглэлд авчээ.12 дахь шинэчилсэн загвар нь одоо АНУ-ын агаарын цэргийн хүчинд байгаа 3, 4, 7 болон10 хувилбарыг орлох юм.В61 төрлийн тактикийн бөмбөгийн өмнөх хувилбаруудын солих ажлын хүрээнд 2020 оноос хойш энэ зэвсгийгЕвропт байрлуулах ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ