Эм хэрэглэхгүйгээр толгойн өвдөлтөөс салах зарим арга

Цэгчилсэн даралт нь эм уухгүйгээр өвдөлтөөс салахад танд туслана. Цэгийн даралт гэдэг ньзүү эмчилгээ болонрефлексийн эмчилгээг хослуулсан иллэгийн нэг онцгой төрөл юм. Энэ арга нь үр нөлөөтэйгээ нэгэнт харуулсан бөгөөд түүнийг хийж сурах нь онцгой бэлтгэл сургуулилт шаарддаггүй. Бага зэрэг тайвшрахыг хичээгээрэй. Хэтэрхий их цаг үрнэ хэмээн санаа зовсоны хэрэггүй, энэ нь хэдхэн минут л шаардана.Та дор дурдсан 6 цэгийг олж, эдгээр цэгиийг тойрог хөдөлгөөнөөр илэн, жаахан дарж өгөх хэрэгтэй. Олонхи тохиолдолд толгойн өвдөлтийг бүрэн намдаахад 5-10 минут хангалттай.

Интан цэг

Энэ цэг нь ханшаараас жаахан дээшээ хоёр хөмсөний хооронд байрладаг.Уг цэгийг бас “гурав дахь нүд” гэх нь бий, үүнийг идэвхижүүлэх нь зөвхөн толгойн өвдөлт төдийгүй, нүднийядаргаанаас салахад тусладаг.

Зан Чжу цэг

Энэ цэгүүд нь хөмсөгний дор, нүдний дотор талын өнцөгний дээр байдаг. Эдгээр цэгийг идэвхижүүлснээрнүд ядарсан мэдрэмжийг арилгаж, хамрын ханиадыг хөнгөвчлөх боломжийг танд бас олгоно.

Ин Сян цэг

Энэ цэгүүд уруулын хоёр талын дээр байрладаг. Энэ хоёр цэгийг идэвхижүүлэх нь шүд өвдөхийг багасгаж, стрессийг намжааж, тэр ч

байтугай хамрын хөндийг цэвэрлэх боломж олгодог.

Тянь-цзун цэг

Энэ цэгүүд нурууны эхэнд, дагзны хавьд байрладаг.Тухайлбал, нэг цэг нь нурууны баруун талд, нөгөө нь зүүн талд байна. Энэ цэгүүдийг илэх ньтолгойн өвдөлтийг багасгаж, хамрын нүх болон хөндийг цэвэрлэх боломж олгодог.Түүнчилэн хэрвээ таны нүд юмуу чих өвдсөн болийм иллэг нь тус болно.

Шуай Гу цэг

Энэ цэг нь чихнээс жаахан дээшээ, духны шугамаас хойш хоёр сантиметрт толгойн үстэй хэсэгт, чамархайн хавьд байрлана. Хонхорхой газрыг тэмтэрвэл, та энэ цэгийг оллоо гэсэн үг.Энэ цэгийг идэвхижүүлэх ньчамархайн хавьд толгойн өвдөлтийг багасгаж, нүдний ядаргааг тайлах боломж олгодог.

Хэ-Гуцэг

Энэ цэг нь хоёр гарынэрхий болон долоовор хурууны хооронд байрлана.Энэ цэгийг идэвхижүүлэх нь нуруу өвдөлт, шүд болон толгойн өвдөлт, түүнчилэн хүзүүний булчингийн чангарлыг намжаах боломж олгодог.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ