Ерөнхий сайд хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах ажлын талаар мэдээлэл хийнэ


УИХ-ын даргын зөвлөл өчигдөр хуралджээ. Хуралдаанаараа ирэх долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталсан байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хоср асуудал хэлэлцэхээр болжээ. Үүнд, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг болон Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийднэ.
Түүнээс гадна Монгол Улсын Ерөнхий сайд "Хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар" мэдээлэл хийхээр болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ