ОУВС Оросын хямралын эсрэг арга хэмжээг магтав

Олон улсын валютын сангийн (ОУВС) гүйцэтгэх захирал Кристин Лагард сурвалжлагчтай ярилцахдаа, санхүүгийн хямралтай тэмцэх талаар Оросын тавьж буй хүч чармайлтыг өндөр үнэлжээ.
Нефтийн үнэ 100 ам. доллараас 27-28 доллар болж унахад оросын эдийн засгийн засагбүх талыг хамарсан шинжтэй хариу арга хэмжээ авсаныг тэр дурдсан байна. “Санхүү-төсвийн зөв арга хэмжээ авч, инфляцид тавих хяналтыг хэвээр байлгаж,мөнгө-зээлийн маш эрүүл бодлого баримтлаж, тухайлбал валютын хөвөгч ханш, санхүүгийн секторын тогтвортой байдлыг дэмжих бодлого баримтласан юм” гэж Лагард мэдэгджээ.
Оросын эдийн засаг 2015-2016 оны “сөрөг” хандлагаас “эерэг” хандлагадшилжиж чадсан гэж ОУВС үзэж байгааг тэр тэмдэглэсэн байна.
Тус сан Оросын эдийн засгийн үзүүлэлт дээрдэнэ гэж үзэж байна. Тодруулвал 2017-2018онд ДНБ 1,4 хувиар өсөх ажээ. Олон улсын энэ байгууллага нэгдүгээр сарын илтгэлдээ 2017 онд эдийн засгийн өсөлт 1,1 хувь, 2018 онд 1,2 хувь байна гэж таамаглаж байсан юм.
Үүний зэрэгцээ засгийн газар нефть-шатдаг хийгээс олдог орлого буурснаас болоод зардлыг багасгажээ.2017 оны төсөвт нефтийн үнэ нэг баррель нь 40 ам. доллар байхаар тооцоолсон юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ