Хамгийн гайхалтай гэмээр бэртэл гэмтэл

Хүн элдэв аюулаас хамгаалагдсан байдлаараа амьтнаас ихээхэн дутуу. Тиймээс ямар ч хамгаалалтгүй юм шигсанагдаж болох.Гэтэл хүний бие бидний боддогоос хавьгүй амь бөхтэй, хүчтэй юм.Осол, сүйрэл, хэт их ачаалал, унах явдал, байгалийн гамшигнь олон хүний амь насанд хүрдэг ч, ийм аймшигтай нөхцөлд тэр бүр хүн амь насаа алдаад байдаггүй. Жил бүр хүмүүс элдэв осолд орж, ингэсний дарааамьд үлдэх боломжгүй мэт санагддаг.Гэвч зарим нь амьд үлдэж, тэр ч бүү хэл эрч хүчтэй, хүний дайтай амьдарсаар байдаг байна.

Тал толгойтой эр




Толгойны нь тал нь байхгүй болсон гэрэл зураг 2010 онд интернэт-орчныг доргиожээ.Ийм зураг байж таарахгүй хэмээн үзэж байв.Юу гэвэл, ийм хүн байна гэдэг үнэхээр байж боломгүй мэт санагдаж байсан хэрэг.Гэвч энэ нь автын осолд орсон эрэгтэйн зураг юм.Карлос Родригестолгойгоороо салхины шилийг цөм цохин, машинаас унажээ.Эмч нар ёстой боломжгүй зүйлийг хийсэн гэлтэй.Тэд мэдрэлийн мэс засал, мэдрэлийн гоо сайхны мэс заслын ололт амжилтыг ашиглан, түүний амь насыг аварчээ. Найз нар нь Карлосыг “Тал толгойт” хэмээн хочлодог ч, тэр үүнд дургүй биш байдаг гэнэ.


Золтой л толгойгүй болчих шахжээ




Машиных нь хаалга гэнэт хаагдаж,хүзүү нь хавчуулагдсаны дараа Шеннон Маллой золтой л толгойгоо тасдуулчихаагүй байна. Эмч нар шинжилгээ хийгээд,нугаламуудынбараг бүх холбоос, булчингийн мэдрэлийнширхэг болон шөрмөс тасарсныг тогтоожээ. Мөн тархи болон нугасны холбоос гэмтэж, ингэснээр амьд гарах магадлал байхгүй мэт санагдаж байсан байна.Гэвч олон удаа мэс засал хийлгэсний дараа бүсгүйн амь нас аврагдсан төдийгүй, хөдөлгөөний саажилтад ороогүй ажээ.Харин Шенноны өрөөсөн нүд юм харахаа байж, ярихад бэрхшээлтэй болсон нь үнэн гэнэ.

Хүчтэй уушиг



Диана Оделл амьсгалын суурин аппаратын ачаар жаран жил амьдарчээ.Гурван настайдаа полиомиелит өвчин туссанаар, ууц, нурууных нь хэлбэр өөрчлөгдсөн байна. Диана амьсгалын авсаархан төхөөрөг хэрэглэж болдоггүй байж.Гэвч Оделл үүнд сэтгэлээр унаагүй бөгөөд дээд боловсрол олж, зохиол бичиж,хүний дайтай аж төрж байгаа гэнэ.


Мөстэй уснаас амьд гарчээ



Мөстэй усанд унаад, нэг цаг гаруй болсны дараа хоёр настай МишелльФанк золоор амьд үлдэж чадсан төдийгүй, ингэхдээ түүний тархинд ямар ч сөрөг өөрчлөлт гараагүй байна! Охин 1986 онд гэрийнхээ ойролцоо хөлдсөн жижиг гол дээр тоглож байхад нь мөс цөмөрч, тэр дорхноо мөсөн доогуур алга болжээ. Цаг хагасын дараа л амьд байгаа ямар ч шинж тэмдэггүй түүнийг уснаас гаргаж авсан байна.Эмч зүрхэнд нь иллэг хийсний дараа охин сэргэж эхэлжээ.


Тэг дундуураа шахуу тасарсан ажилчин


Төмөр замд ажилладаг байсан Труман Данкан 2006 онд зам төмөр дээр сууж байхдаа, ажилтарсаныдараа шар айрагны газраар ордог юм билүү хэмээж бодож байжээ. Гэтэл тэр зүтгүүрт дайруулж, машинист нь ч түүний ингэж сууж байхыганзаараагүй байна.Эмч нар Труманы бараг хоёр хуваагдсан биеийг чухамхүү нийлүүлэн оёжээ.Азгүй “мөрөөдөгч” баруун хөл, гаргүй болсон байна. Эмч нар 23 удаа мэс засал хийж, ингэснээр түүний цээжин биеийг авч үлдэж чаджээ.


Тайруулсан гар нь дахин мэдээ оржээ



Данийн иргэн Деннис Аабо Соренсен 2003 онд өрөөсөн гаргүй болжээ.11 жилийн дараа эмч нарөөрсдийн бүтээсэн электродыг түүний мөрний мэдрэлийн судалд холбож чадсан байна. Хиймэл “гар” нь мэдээ орж, амьд юм шиг хөдөлж, харин протезын хуруунууд нь элдэв зүйлд хүрэхэд жинхэнэ гар шиг мэдэрч байжээ.


Зүрх нь 900 градус эргэсэн байж



Энэ явдал 2014 онд Италид болсон байна.Осолд орсны дараа эмнэлгийн хүлээн авахад ирсэн мотоциклчны зүрх нэг л хэвийн бус байжээ. Зүрхний хэм удааширч, тасалдаж байсан байна. Эмч нар шинжилгээ хийснээр зүрх баруун тийшээтэгш өнцөгөөр шилжиж эргэсэн байсныг илрүүлжээ. Зүрх баруун тийш шилжсэн ийм байрлалыг төрөлхийн гажиг хэмээн үздэг байна.Харин ослын улмаас зүрх ийнхүү баруун тийш шилжсэн нь анагаах ухааны түүхэнд анх удаабүртгэгдсэн ньэнэ аж.Залуугийн аз болоход,эмч нар зүрхний буруу байрлалыг засч, хуучин хэвэнд нь оруулж чаджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ