Ё.Отгонбаяр: Хонхны баярыг зөвхөн бүрэн дунд болоод дээд боловсролоор төгссөн тохиолдолд тэмдэглэнэ

otgonbayar

Энэ жил төгсөлтийн баярын арга хэмжээг хийсэн бүтээсэн ажлын тайлант өдөрлөг болгон тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга хийхгүй байх, эцэг эх сурагчдаас нэгдсэн байдлаар мөнгө хураахгүй байх чиглэлийг нийслэлийн Боловсролын газраас нийслэлийн дүүргүүдийн Боловсролын хэлтэс, ЕБС-ийн захирлуудад хүргүүлээд байгаа. “Эрдмийн баяр”-ын өдрөөр “Боловсрол төгөл”-д сургууль бүр 12 дугаар ангийн төгсөгчдийн нэрэмжит мод тарих ажлыг зохион байгуулах зэрэг ажлыг үүрэг болгосон юм.

Энэ талаар БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр “Суурь боловсрол эзэмших буюу есдүгээр ангиа төгсөх, бүрэн дунд боловсрол эзэмших буюу 12 дугаар ангиа төгсөх, мөн дээд сургуулиа төгсөх тохиолдолд эрдмийн баяраа хийхийг нь үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, хонхны баярыг зөвхөн бүрэн дунд болоод дээд боловсролоор төгссөн тохиолдолд тэмдэглэнэ. Бусад тохиолдолд бол дэмжихгүй” хэмээн Өдрийн сонин /2017.04.19/-нд өгсөн тодруулгадаа дурджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ