Дэд сайд нартаa баярлалаа баяртай гэж хэльеье

Улс орны төсөв, эдийн засаг хямралтай байгаа үед улс орнууд илүү зардалаа танах замаар иргэдэдээ аль болох дарамт учруулахгүй байжхүндрэлийг даван туулахыг чухалчилдаг.
Тухайлбал зарим улс орнууд нэн шаардлагагүй гэсэн гадаад дахь элчин сайдын яамдаа түр хаах, зарим улс төрийн нэн шаардлагагүй албан тушаалыг цөөлөх гэх мэт арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг.
Ардын нам улс орны эдийн засаг хямралтай гэж “уйлагнасан” атлаа ачааны хүндийг ард түмний нуруунд үүрүүлж, татварыг нэмэхийг чухалчиллаа. Өнгөрсөн 2015 оны төсвийн хэлэлцүүлэгийн үеэр МАН-ын УИХ дахь бүлгээс АН-ыг дэд сайд нараа огцоруулахыг шаардаж, мэдэгдэл хүргүүлж байв. Зарим гишүүд нь эсэргүүцэл илэрхийлж ч байсан. Харин өнөөдөр өөрсдөө төр барингуут дэд сайд нарыг хамгаалах тактик барьж байгаа нь үнэхээр харамсалтай.
Саяхан УИХ-ын чуулган дээр УИХ-ын гишүүн Пүрэвдорж “МАН-хан та нар дэд сайдын албан тушаалыг үгүй болгохгүй байж хүүхдийн мөнгөн дээр гар татаж байгаа үнэхээр ой гутмаар байна. Наад 13 дэд сайдын чинь цалин хангамжаар78 мянган хүүхдийн мөнгө олгохоор байна” гэж мэдэгдэв. Хүүхдийн мөнгө хумслаад албан тушаалтай зууралдаад сууж байгаа 13 дэд сайд ч гэж ёстой л " дэд " нэрэндээ таарсан "саад"-ууд.
Байлаа гээд тус нэмэргүй байхгүй болголоо гэхэд балаг болчихгүй шуудайны нөхөөс аятай улстөрийн шагнал маягийн албан тушаал бол дэд сайд гэдгийг хаана хаанаа, аль ч нам нь мэднэ. 13 дэд сайдын амыг нь барьснаархэмнэлт гарна гэж үү хэмээн зарим нэг нь асуух лбайх. Тооны хувьд цөөн ч тэдний туслахын, жолоочийн, бичиг хэргийн, элдэв томилолт, зугаалгын зардлыг тооцвол багагүй дүн гарна. Дээрээс нь шатах, тослох материал, техникийн зардал, хангамж гээд хөвөрүүлэхэд чамгүй мөнгө төсөвт хэмнэгдэнэ.
Загас тархинаасаа эхэлж өтдөг. Үнэндээ манай төр дээрээсээ эхэлж төсвийн хэмнэлт, элдэв гаж тогтолцоогоо өөрчлөхгүй бол хямралаас хэдэнжил дамжаад ч гарахгүй. Дэд сайдгүй дэгтэй Монголын төлөө төр өөрийгөө цэгцлэх цаг болсон. Дэд сайд нартай баярлалаа баяртай гэж хэлье.
Д.Гал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ