“Сэтгэл судлалын мэргэжлийн үнэ цэнэ” сэдэвт олимпиад анх удаагаа зохиогдоно

1994 онд Сэтгэл судлаач мэргэжлээр үндэсний мэргэжилтэн бэлтгэснээс хойш тасралтгүй 23 жил Сэтгэл судлал хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэн төгсгөж байгаа Нийгэм, сэтгэл судлалын Энх орчлон дээд сургууль Монголын сэтгэл судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах үүднээс энэхүү мэргэжлээр суралцаж буй нийт оюутан суралцагчдын дунд доктор, профессор Д.Санжжавын нэрэмжит “Сэтгэл судлалын мэргэжлийн үнэ цэнэ” олимпиадыг зохион байгуулж байна.

Жил бүр уламжлал болгон явуулах уг олимпиад нь сэтгэл судлалын шинжлэх ухааны өнөөгийн байдал цаашдын хөгжлийн чиг хандлагад энэхүү мэргэжлийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутан-судлаачдын анхаарлыг хандуулах, тэдний мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, сэтгэл судлалыннийгмийн ач холбогдлыг өндөрт өргөж, олон нийтэд таниулах, сэтгэл судлаачдын нэгдмэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд зорилготой аж.

Олимпиад хоёр үе шаттай явагдах бөгөөд эхний шатанд “Сэтгэл судлаач- мэргэжлийн үнэ цэнэ” сэдвийн хүрээнд 500 үгтэй ЭССЭ бичиж2017 оны 04 дүгээр сарын 25 -ны өдрийг дуустал @yahoo.com">edu.enkhorchlon @yahoo.com цахим хаягаар илгээнэ.

Харин хоёрдугаар шатанд шалгарсан 10 бүтээлээр илтгэл хэлэлцүүлэх гэнэ. Хоёр шатны шалгаруулалтын тэргүүн байрны эзэн өргөмжлөл, 150 000, дэд байрныхөргөмжлөл, 100 000,харин гутгаар байранд орвол өргөмжлөл, 50 000 төгрөгөөр шагнагдах нь.

“Нийгмийн харилцааны эрчимтэй өөрчлөлтийн өнөө үед сэтгэл судлалын чадварлаг мэргэжилтний хэрэгцээ их байна. Энэхүү чухал мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг уг олимпиадад идэвхтэй оролцохын уриалж байна” гэж зохион байгуулагчид ярьсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ